Кангнам төвийн танилцуулга

Brochure Download


Reservation(Tel.)
  • +82-2-2112-5500 (kor.)
  • +82-2-2112-5503 (Int'l)

SNUH Gangnam Center

Гол чухал тоног төхөөрөмж

홈 아이콘 > Кангнам төвийн танилцуулга > Гол чухал тоног төхөөрөмж

Хамгийн сүүлийн үеийн дижитал тоног төхөөрөмжний хувьд
MRI, CT, дүрс бичлэгэн мэдээллийн систем(PACS) зэрэг тоног төхөөрөмж байдаг.

Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь үзлэг шинжилгээ гэх зэрэг анагаах ухааны салбарын өндөр хөгжлийн хэлбэр агуулсан автомат системийг ашиглан үйлчлүүлэгчийн маш жижигхэн, ээдрээтэй өвчин эмгэгийг илүү үр дүнтэйгээр анализ оношлогоо хийх бөгөөд үүний тулд зайлшгүй шаардлагатай нэг шат тэргүүлсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник төхөөрөмжийг суурилуулсан байдаг.

Соронзон хэлбэлзлийн дүрс бичлэгийн оношлогч аппарат MRI(1.5T)system
Соронзон хэлбэлзлийн дүрс бичлэгийн оношлогч аппарат

Урдын нарийхан давчуу MRI төхөөрөмжөөс ялгаатай ба, өргөн тав тухтай байдлаар шинжилгээ хийлгэж болохуйцаар зохион бүтээгдсэн битүү орчноос айх мэдрэмжийг багасгасан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бөгөөд, цацраг туяанд өртөхгүйгээр тархи, хэвлий, нугас нуруу, хөх, үе мөч, аарцаг төдийгүй томруулж тодруулах дүрс бичлэг, зүрхний хэлбэр ба түүний үйл ажиллагаа мөн бүтэн биеийн MRI шинжилгээ зэргийн сүүлийн үеийн дэвшилтэт аргачлалыг агуулсан хамгийн богино хугацаанд маш тодорхой шилдэг оношлогоогоор хавдар гэх мэт төрөл бүрийн эмгэгийг анхан шатанд илрүүлэхэд ашигладаг.
Ялангуяа бүтэн биеийн MRI шинжилгээ нь эрүүл мэндийн шинжилгээний салбарт анх удаа ашиглагдаж байгаагаараа анхан шатны оношлогоонд илүү үр дүнтэй байна.

Компьютер томограф аппаратCT(256MDCT)system
Компьютер томограф аппарат

Компьютер томограф аппарат нь хамгийн сүүлийн үеийн технологийг нягтаршуулан агуулсан тоног төхөөрөмж бөгөөд одоогийн байдлаар шинжилгээнд зарцуулах хугацаа нь хамгийн хурдан гэсэн дүгнэлт авсан тоног төхөөрөмж юм. Хүний биеийн бүхий л хэсэгт нэг шат үзүүлэлт нь өндөрссөн шинжилгээг хийх боломжтой болсон төдийгүй ялангуяа зүрхний эмгэгийн шинжилгээтэй холбогдуулан тэсрэлт хийсэн давуу тал нь шинжилгээнд зарцуулагдах цаг багассан ба цацраг туяанд өртөх хэмжээ багасч, амьсгалаа удаан түгжих зэрэг төвөгтэй байдал нь багасч, зүрхний цохилтын өндөр давтамжтай үед ч чанартай дүрс бичлэгийг хийх боломжтой болсон. Уушигний эмгэг, хэвлийн эмгэг, бүдүүн гэдэсний эмгэг зэрэгт нэг шат тэргүүлсэн 3Д дүрс бичлэгийн системтэй тул улам илүү нарийвчилсан мэдээллийг авах боломжтой ба төрөл бүрийн эмгэгийг тодорхой оношлоход маш үр дүнтэй шинжилгээ болдог.

Хэт авиан дүрс бичлэгийн аппарат Ultrasound Imaging system
Хэт авиан дүрс бичлэгийн аппарат

Хэт авиан дүрс бичлэгийн аппаратыг ашиглан хүний биеийн дан хэсгийг дэлгэцэн дээр дүрсээр илэрхийлэх юмуу эсвэл 3дагч дүрсээр дахин хэлбэржүүлж оношилдог тоног төхөөрөмж бөгөөд хүний биеийн эрхтэн болон цусны судсан дахь цусны эргэлтийн байдлыг ажиглах боломжтой дүрс бичлэгэн оношлогооны аппарат юм. Хэвлий, бамбай булчирхай, хөх, гүрээний тараагуур судас зэрэг төрөл бүрийн эрхтний хэлбэр болон цусны судсан дах цусны эргэлтийг байдлыг дүрслэн харуулж хавдар болон цусны эмгэгийг тодорхой оношлоход үр дүнтэй. Ялангуяа шинээр нэвтрүүлсэн хөхны хэт авиан дүрс бичлэгийн аппарат нь хөхний рентген шинжилгээтэй хамтаар хөхний хавдарыг анхан шатанд нь илрүүлэхэд зориулагдсан шинжилгээнийхээ хувьд хамгийн сүүлийн үеийн технологи болох уян хатны эхо шинжилгээ нь эдийн уян хатан байдлыг тодорхойлж хурууны үзүүрийн мэдрэмжинд л тулгуурлаж байсан урд өмнө хийгддэг байсан оношлогоог ерөнхийд нь дүрсжүүлснээр төдийлэн шаардлагагүй эсийн шинжилгээ хийлгүйгээр өвчлөлийн хоргүй, хортой эсэхийг илүү тодорхой оношлох боломжтой.

Дуран аппарат Endoscope Video Information system
Дуран аппарат

Улаан хоолой, ходоод, хос гэдэс(арван хоёр хуруу гэдэс), бүдүүн гэдсийг дуран аппаратаар ажиглан эхэлж буй эмгэгийг илрүүлэхэд ашиглана.
Шинжилгээнээс үүдэлтэй хариуцлагыг багасгахын тулд бүхий л хүч чадлаа дайчилж байна.

Эрүү нүүрний үе мөчний шинжилгээний аппарат Ultrasound Unit
Эрүү нүүрний үе мөчний шинжилгээний аппарат

Эрүүний үе мөчинд өвдөлт юмуу тризм(эрүү зуурах өвчин) үүсэх тохиолдолд сонголтоор ашигладаг
физик эмчилгээний аппарат юм.
Эдийн гүн хэсэгт халуун дулааныг ялгаруулснаар цусны эргэлтийг сайжруулж булчинг зөөллөн уян хатан болгож өгдөг.

Чих хамар хоолойн дуран аппарат Nasopharyngolaryngo Scope system
Чих хамар хоолойн дуран аппарат

Ходоодны дуран аппарат шиг камер ашиглан хамар дотор болон чих, хоолойн анхан шатны өвчинг
илэрхүүлэхэд зориулагдсан ба хуримтлагдсан өвчтэй газрыг тодорхой тогтооход заавал шаардлагатай.

Дижитал хөхний оношлогооны аппарат Digital Mammographic system
Дижитал хөхний оношлогооны аппарат

Дижитал хөхний зураг авах аппарат нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үндсэн төхөөрөмж бөгөөд өмнөх аналог аргачлалын оронд дижиталаар бүхий л дүрс мэдээллийг авч аюулгүй, шилдэг мөн нарийвчлалын хэмжээ нь өндөрөөр батлагдсан төхөөрөмж ба хөхний эмгэгийн анхан шатны илрүүлэлтэнд заавал шаардлагатай.
Кангнам төв нь хамгийн зохистай дүрс оношлогоо болон үйлчлүүлэгчийн цацраг туяаны өртөлтийг дээд зэргээр багасгахын тулд анагаахын шинжлэх ухааны тусгай зориулалтын тоног төхөөрөмжний тохиргооны хяналтыг байнга хийж, эмэгтэйчүүдэд зориулан шинжилгээ, оношлогооны тав тухтай орчинг бий болгосон.

Ясны нягт байдлыг оношлогч аппарат Done Densitometer system
Ясны нягт байдлыг оношлогч аппарат

Ясны нягт байдлыг тодорхойлон тасралтгүй хянаж байх нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга юм. Ясны нягт байдлын шинжилгээ нь эр эм, хөгшин залуу ялгаагүй ясны сийрэгжилттэй эсэхийг тогтоох боломжтой тодорхой бөгөөд аюулгүй шинжилгээ юм. Энэ удаа манайд шинээр нэвтрүүлсэн ясны нягт байдлыг тодорхойлогч шинжилгээ нь богино хугацаанд шинэ үзүүлэлтийг агуулсан төхөөрөмжийн хувьд шинжилгээний аюулгүй байдал нь онцгой ба үр дүнгийн нарийвчлал болон баталгааны түвшин ч өндөр төхөөрөмж юм.

Шүдний тасгийн өргөн дэлгэц бүхий дүрс бичлэг Panorama Radiography system
Шүдний тасгийн өргөн дэлгэц бүхий дүрс бичлэг

Шүдний тасгийн үзлэгийн үндсэн төхөөрөмж болох өргөн дэлгэц бүхий шинжилгээ нь шүдний өвчний цацраг туяан оношлогооны анхан шатны үүргийг гүйцэтгэдэг гол шинжилгээ бөгөөд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж буй анхны тохиолдол юм.

Сонсголын шинжилгээ Audiometer system
Сонсголын шинжилгээ

Өндөр наслалт болон дуу чимээ зэрэг олон төрлийн шалтгаанаас үүссэн сонсголын согогыг сайжруулахад зориулагдсан үндсэн материал болох сонсголын доройтолоос урьдчилан сэргийлэх мөн сонсголыг сайжруулахад зориулагдсан заавал шаардлагатай шинжилгээ юм.

영상의학정보 시스템PACS
영상의학정보 시스템

Урьд өмнө нь фильмийг харж оношлогоо хийдэг байсан системийг комюьютер дүрс бичлэг болгон хөгжүүлж дэвшилтэт анагаах ухааны дүрс бичлэгийн системийг суурилуулж ажиллуулснаар фильм хадгалах шаардлагагүй болсон.

Дасгалын ачаалал бүхий зүрхний бичлэг Exercise ECG testing
Дасгалын ачаалал бүхий зүрхний бичлэг

Дасгал хийж байгаа байдалд нь зүрхний бичлэг болон цусны даралтын өөрчлөлтийг ажиглан зүрхний дасгал хийх чадвар болон зүрхний өвчний хэмжээг дүгнэн тодорхойлох шинжилгээ юм. Цээжний бах гэх мэт цус багадалтын шинж чанартай зүрхний өвчнүүдийн оношлогоонд заавал шаардлагатай шинжилгээ юм.

Зүрхний хэт дуун авиан аппарат Echocardiography
Зүрхний хэт дуун авиан аппарат

Хэт дуун авиан аппаратыг ашиглан зүрхний бүтэц болон үйл ажиллагааг нь ажиглан зүрхэн дэх цусны эргэлтийн байдлыг тогтоон зүрхний өвчнийг анхан шатанд нь оношлох боломжтой аюулгүй бөгөөд зовиургүй шинжилгээ юм. Үндсэн шинжилгээнээс гадна цусны судасны үйл ажиллагааг дүгнэх юмуу эсвэл судас хатуурах(артериосклероз) байдлыг оношлох боломжтой.

Булчин ясны шинжилгээний төхөөрөмж C-ARM
Булчин ясны шинжилгээний төхөөрөмж

Төрөл бүрийн өнцгөөс ясны бүтцийг харах юмуу хугарсан ясныг мэс засал хийлгүйгээр нийлүүлэх эмчилгээ хийх үед яс сайн нийлсэн эсэх зэргийг харахад ашигладаг. Бүсэлхий болон хүзүүний ясанд мэдрэлийн үрэвсэлийн эсрэг тариан эмчилгээ зэргийг хийхэд цаг тухай бүрт дүрсийг нь харж болох ба тест хийхэд зориулагдсан арга хэмжээн дундаас оношлогооны зориулалтаар хэрэглэгдэж хүний биеийн яс болон үе мөч зэргийг тасралтгүй ажиглах рентген төхөөрөмж юм.

약관절 클리닉 초음파 치료기Ultrasound Unit
alt="약관절 클리닉 초음파 치료기" src="/data/content/images/_info1_img15.jpg" />

턱관절에 통증이나 개구장애가 있을 시 선택적으로 사용하게 되는 물리치료기입니다. 조직 심부에 열을 발생시킴으로써 혈액순환을 촉진하고 근육을 이완시켜 줍니다.