Кангнам төвийн танилцуулга

Brochure Download


Reservation(Tel.)
  • +82-2-2112-5500 (kor.)
  • +82-2-2112-5503 (Int'l)

SNUH Gangnam Center

Кангнам төвийн онцлог

홈 아이콘 > Кангнам төвийн танилцуулга > Кангнам төвийн онцлог

Дээд зэрэглэлийн эмчийн баг • дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж • үйлчлүүлэгчид зориулсан тав тухтай орчинг бүрдүүлсний хувьд
эрүүл амьдралын тань хамтрагч болон бүхий л хүч чадлаа дайчлах болно.

Өрсөлдөх чадвар (Customer Satisfaction Management)

Солонгосын хамгийн шилдэг эмч нарын баг ба эмчилгээ шинжилгээний тоног төхөөрөмж бүхий Кангнам төв нь

Солонгосын хамгийн том, шилдэг Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь бусдаас ялгарах чадвартай шилдэг профессор докторыг ажиллуулахаас гадна хариуцлагатай менежмент системд тулгуурлан ажилдаг. Өндөр нарийвчлалтай эмнэлэгийн тоног төхөөрөмж, Сөүлийн их сургуулийн эмнэлэгийн итгэл төгс шинжилгээний хариуг олгож, мөн үйлчлүүлэгчийн шаардлагад нийцүүлсэн бусдаас ялгарах онцлог бүхий тухайн хувь хүнд зориулагдсан хөтөлбөрийг явуулж, мөн тасралтгүй хянах систем бүхий дижитал, эрүүл мэндийн нэгдсэн тэмдэглэгээ системийг бүтэц зохион байгууллалтандаа оруулсан байдаг.


Сөүлийн их сургуулийн эмнэлэгийн мэргэжлийн эмчилгээний баг байнга ажиллаж байна.

이미지

  • Сөүлийн их сургуулийн хуримтлагдсан агуу их туршлага болон итгэл найдвар төгс чанар дээр тулгуурлан тухайн салбарын мэргэжлийн профессорын баг өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийг ашиглан өвчин эмгэгийг анхан шатанд нь оношлодог.
  • Сөүлийн их сургуулийн эмнэлэгийн алдартай, нэр хүнд бүхий профессор докторууд дурангийн мэс ажиллагаа болон бүхий л шинжилгээг уншиж дүгнэх чадвартай.

Тухайн хувь хүнд тохиромжтой эрүүл мэндийн шинжилгээ

이미지

  • Fusion-liET, СТ, MRI шинжилгээний төвдөө өөрийн гэсэн нэг цэгийн эрүүл мэндийн шинжилгээ оношлогооны үйлчилгээгээр үзүүлдэг.

Үйлчлүүлэгчийн тав тухтай байдлыг хангасан бүтэц, зохион байгуулалттай Кангнам төв

Сөүлийн их сургуулийн эмнэлэгийн эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн систем бүхий Кангнам төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид үйлчилгээнийхээ чанарыг нэг шат өндөрсгөсөн зочид буудлын хэмжээний тав тухаар хангасан чанартай үйлчилгээг үзүүлж, үзлэгээс эхлээд шинжилгээ хүртэл хүлээх цагийг багасгасан системчлэгдсэн эмчилгээний системийг нэвтрүүлэн үйлчлүүлэгчийг төв болгосон төвөөр тодорхойлогдон ажиллаж байна.

Тав тухтай, системчлэгдсэн эмчилгээний орчин

  • 이미지

    Түргэн шуурхай захиалга өгөх боломж

  • 이미지

    Бүс бүрээр төлөвлөгдөж хийгдэх тул хүлээх цагийг дээд зэргээр багасгасан

  • 이미지

    Хувийн мэдээллийг авах нууцлах.
    (Ялангуяа эмэгтэй үйлчлүүлэгч нарт зориулсан эмэгтэйчүүдийн өрөө)

  • 이미지

    Үйлчлүүлэгч нарт зориулсан хүлээлгийн / амралтын тохилог орчин

  • 이미지

    Метроны Ёгсам буудлаас Кангнам санхүүгийн төвийн байран дах эмнэлэг рүү шууд холбогдоно.

     

  • 이미지

    Кангнам санхүүгийн төвийн 38, 39 дүгээр давхараас харагдах Хан мөрний үзэсгэлэн төгөлдөр дүр төрх

Насан туршийн эрүүл мэндийн хяналтын систем

  • 1. Тухайн хүнд тохирсон эрүүл мэндийн шинжилгээ
    Тухайн хүнд тохирсон эрүүл мэндийн шинжилгээ

    Эрүүл мэндийн шинжилгээний захиалга өгөх үед эрүүл ахуйн хөтөлбөр төлөвлөгчтэй хангалттай зөвлөлдсний дараагаар заавал шаардлагатай шинжилгээгээ хийлгэх байдлаар таньд тохирсон эрүүл мэндийн шинжилгээний захиалгыг хийж өгнө.

  • 2. Хүн бүрт тохирсон дахин шинжилгээнд орох хяналтын систем
    Хүн бүрт тохирсон дахин шинжилгээнд орох хяналтын систем

    Өмнөх жилийн эрүүл мэндийн шинжилгээний хариуны дагуу зөвлөх эмчийн санал болгосон заавал хийлгэх шаардлагатай шинжилгээний төрлүүд болон өмнөх жилийн эрүүл мэндийн шинжилгээнээс хойш шинээр үүссэн шинж тэмдэгтэй холбогдуулан шинжилгээ болон үзлэгт хамрагдах захиалга өгөх үед сувилагчтай зөвлөлдснөөр таньд тохирсон хөтөлбөрийн захиалгыг оруулж өгнө.

  • 3. Нэг цэгийн
    Нэг цэгийн

    Эрүүл мэндийн шинжилгээний үеэр One-stop flow managing system д тулгуурлан шинжилгээний дундуур хүлээх цагийг дээд зэргээр багасгаж цагийн хэмнэлт гаргах боломжтой ба түргэн шуурхай, тодорхой шинжилгээнд хамрагдахад тань бүхий л нөхцөлийг зохицуулаж өгнө.

  • 4. Яаралтай холбоо барих систем
    Яаралтай холбоо барих систем

    Эрүүл мэндийн шинжилгээний үеэр хүнд шинж тэмдэг илэрсэн эсвэл хавдар байж болзошгүй гэж таамаглагдаж байх тохиолдол илэрвэл шууд яаралтай холбоо барих системд тулгуурлан шинжилгээний хариу өгөх өдрөөс өмнө урьдчилан холбогдож түргэн шуурхай, нухацтайгаар үзлэг хийсний дараагаар нэмэлт шинжилгээ болон эмчилгээнд хамрагдуулна.

  • 5. Системчлэгдсэн холбогдох бусад хөтөлбөрүүд
    Системчлэгдсэн холбогдох бусад хөтөлбөрүүд

    Эрүүл мэндийн шинжилгээний дараагаар ямар нэгэн өөрчлөлт илэрсэн тохиолдолд Сөүлийн их сургуулийн төв эмнэлэг, Пүнданг хот дахь эмнэлэг, хамтын ажиллагаатай эмнэлэгүүдэд үзлэгт түргэн шуурхай хамрагдахад тань туслан холбож өгөх ба, шинжилгээний үеэр яаралтай байдал үүссэн тохиолдолд шууд манай төв дээр яаралтай түргэн тусламжийн арга хэмжээг авсны дараагаар төв эмнэлэгийн түргэн тусламжийн тасаг болон холбогдох тасаг руу шууд холбож түргэн шуурхай эмчилгээ хийлгүүлж өгөх тул санаа зоволтгүй шинжилгээнд хамрагдах боломжтой.

  • 6. Дахин шинжилгээнд хамрагдагчдад зориулсан дараа дараачийн хяналтын систем
    Дахин шинжилгээнд хамрагдагчдад зориулсан дараа дараачийн хяналтын систем

    Шинжилгээний хариутай холбогдсон зөвөлгөө өгсний дараагаар нэмж хийлгэх шаардлагатай шинжилгээ болон үзлэгтэй холбож өгөх талаар бүхий л үйлчлүүлэгч нартай холбоо барьж шинжилгээний шаардлагын талаар дахин нэг удаа тайлбарлаж өгсний дараагаар шинжилгээний захиалга алдагдаагүй эсэхийг шалган нэг үйлчлүүлэгч орхигдолгүйгээр захиалгыг оруулан дараа дараачийн хяналтандаа авна.

Facilities overview

Кангнам төв нь тохилог орчин болон нэг бүрчлэн тавих анхаарал халамжаараа үйлчүүлэгч үзлэгт орж байх хугацаанд улам тайван амгалан байдлыг мэдрэхүйцээр бүхий л оюун санаа, сэтгэл зүрхээ дайлчилан ажиллана.

Шинжилгээ болон зөвлөгөө авах хооронд хүлээх орчин

Хүлээж байгаа үйлчлүүлэгчийн тав тухтай байдлыг харгалзан, хүлээх орчин тус бүрт тавигдсан урлагийн бүтээлүүд болон тохилог сандал бүхий шинэлэг загвар дизайнтай орчиноор үйлчилнэ.

VIP өрөө(хүндэтгэлийн өрөө)

Харагдах орчин нь үзэсгэлэнтэй 5 өрөө (дотроо шүршүүр, ариун цэврийн өрөөтэй), TV, компьютер, СД тоглуулагч гэх зэрэг дээд зэрэглэлийн тансаг тохижилттой, ундаа жигнэмэг зэргээр үйлчлэх, хувийн хувцасны шкафтай

Partners Lounge

Сөүлийн их сургуулийн эмнэлэгийн Кангнам төв нь 39 давхартаа байрлах Partners Lounge-даа долоо хоног бүр зохион байгуулагддаг өндөр зэрэглэлийн эрүүл мэндийн хөтөлбөрөөрөө дамжуулан аз жаргалтай амьдралд зориулагдсан эрүүл ахуйн зөвөлгөө, сургалт зэрэг бусдаас ялгарсан үйлчилгээг үзүүлдэг. Түүнчлэн эрүүл ахуй, хүнс тэжээл зэргийг харгалзан төрөл бүрийн хоол хүнсийг амсаж болохоор зөвхөн Кангнам төвийн үйлчлүүлэгчид л зориулсан орчин юм.

Эмнэлэгийн сүлжээ (Digitally operated)

Хувь хүн бүрийн эрүүл мэндийн тэмдэглэгээний нэгтгэл

Дижитал нэгдсэн эрүүл мэндийн мэдээллийн системээр хангагдсан

Үйлчлүүлэгчид төвлөрсөн дижитал нэгдсэн эрүүл мэндийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан тасралтгүй, нэгтгэгдсэн үүрэгт тэмдэглэгээний хяналтыг бий болгосон.