Кангнам төвийн танилцуулга

Brochure Download


Reservation(Tel.)
  • +82-2-2112-5500 (kor.)
  • +82-2-2112-5503 (Int'l)

SNUH Gangnam Center

Нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааны сор

홈 아이콘 > Кангнам төвийн танилцуулга > Нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааны сор

Oasis Баянбүрд нь

2006 оны 10 дугаар сард анх байгуулагдсан Сөүлийн их сургуулийн эмнэлэгийн Кангнам төвийн нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааны баг

Баянбүрд нь эзгүй хоосон элсэн цөлд ч мод бут амьдрахад нь туслан хоолой нь хатсан хүмүүст амьдрал бэлэглэхтэй адил усаар хангаж өгдөг баянбүрд шиг, нийгэмд гадуурхагдсан хөршүүдэд тэдний ядарч зүдэрсэн ахуй амьдралд нь дэм тус болон амьдралын хүсэл мөрөөдлийг тарин ургуулж хамтдаа сайхан амьдрах дэлхий ертөнцийг бий болгох утга санааг агуулж байдаг.

Кангнам төвийн профессор ажилтан нар өөрсдийн идэвхи санаачлагатай оролцоогоор зохион байгуулагдаж, рентген, эхо, зүрхний бичлэг гэх мэт төрөл бүрийн тоног төхөөрөмжтэй Сөүлийн их сургуулийн эмнэлэгийн олон нийтийн эрүүл мэндийн үйл ажиллагааны багийн хөдөлгөөнт шинжилгээний төв гэгдэх машинийг ашиглан Ансан хотын гадаад иргэдэд үйлчлэх төв, Кангвон аймгийн Ёнгвол сум, Кангнам дүүрэг зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй давхаргынханд зориулан ээлжит эрүүл мэндийн оношлогоо шинжилгээний үйлчилгээг үзүүлж байна.

Баянбүрд нь өвчнийг эмчилэх цаашлаад өвчин эмгэгийг анхан шатанд нь илрүүлэх төдийгүй урьдчилан сэргийлэх тарилга зэрэг эрүүл мэндийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

Баянбүрд нь цаашдаа ч эрүүл мэндийн олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд “Хуваалцах” сэтгэлгээг хэрэгжүүлэн гадуурхагдсан хөршүүдэд амьдрах мөрөөдөлтэй дэлхийг бий болгож өгөхөд бусдыг уриалан ажиллана.



오아시스란 내용이미지