Эрүүл мэндийн шинжилгээ•клиник

Brochure Download


Reservation(Tel.)
  • +82-2-2112-5500 (kor.)
  • +82-2-2112-5503 (Int'l)

SNUH Gangnam Center

Эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхээс өмнө анхаарах з

홈 아이콘 > Эрүүл мэндийн шинжилгээ•клиник > Эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхээс өмнө анхаарах з

Эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхээс өмнө анхаарах зүйлс

  • Эрүүл мэндийн оношлогоо шинжилгээ хийлгэхээс 2-3 өдрийн өмнөөс хэт ажиллах, согтууруулах ундаахэрэглэхээс зайлсхийгээрэй.
  • Эрүүл мэндийн оношлогоо шинжилгээ хийлгэж байгаа тухайн өдөр шээсний шинжилгээ хийлгэх тул бүртгүүлсний дараагаар хувцас солих өрөөнд байх шээсний шинжилгээ авах тасалгаанд шээсээ тавьж үлдээнэ үү.
  • Хоол хорин тухай
    • 12-14 цаг ба түүнээс дээш хугацаагаар хоол хорих шаардлагатай.
    • Хоол төдийгүй эм • бохь • тамхи татахыг ч хориглоно.
    • Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг хийлгэж байгаа үйлчлүүлэгч нь хавсаргасан танилцуулгыг уншиж танилцаарай.
  • Цусны даралт багасгах эм, саажилтийн эсрэг эм уудаг хүн эрүүл мэндийн оношлогоо шинжилгээ хийлгэх тухайн өдрөө маш бага хэмжээний усаар даруулж эмээ уугаарай.
  • Тромбоз эсэргүүцэгч эм( аспирин, плавикс(plavix) зэрэг) нь эрүүл мэндийн шинжилгээнээс 3 өдрийн өмнөөс эхлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
    • o Жиш : 1 сарын 4-ны өдөр эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх гэж буй тохиолдолд 1сарын 1ны өдрөөс эхлээд хэрэглэж болохгүй.
    • ※ Бүдүүн гэдэсний polyp авах мэс ажиллагаа хийлгэхээр төлөвлөгдсөн хүний хувьд долоо хоногийн өмнөөс хэрэглэхээ зогсооно уу.
    • o Цус бүлэгнэлтий г зогсоох эм(Күмадин(coumadin)/Вапарин(warfarin), хэпарин(heparin)зэрэг)-ийг ууж хэрэглэдэг бол өөрийн үзүүлдэг эмнэлэгийн хариуцсан эмчээсээ цус бүлэгнэлтийг зогсоох эмээ хэрэглэхийг зогсоох талаар мэдэгдэж зөвшөөрөл авах нь зүйтэй.
    • ※ Зүрх / тархиний судасны stent оруулаад 1 жилийн хугацаа болоогүй байгаа тохиолдолд мөн зүрхний хавхлаг солих мэс засал хийлгэсэн тохиолдолд эмийг(тромбоз эсэргүүцэгч эм, цусны бүлэгнэлийг зогсоох эм) шинжилгээ хийлгэх тухай өдрийн өглөө ч гэсэн ууж хэрэглээрэй. Гэхдээ цус алдах аюултай тул дуран шинжилгээ хийлгэх боломжтой боловч эсийн шинжилгээ хийлгэх боломжгүй.
  • Чихрийн шижингийн эм ууж байгаа болон инсулин тариулдаг бол эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийн тулд хоол хорих үеэс эм хэрэглэх болон тариа тариулахыг зогсоогоорой.
    ※ Энгийн үед цусан дах чихрийн хэмжээ багадах шинж тэмдэг байнга илэрдэг хүн хариуцсан эмчтэйгээ зөвлөлдөх юмуу манай эрүүл мэндийн шинжилгээний төвөөс асуухыг зөвлөе.
  • Тодруулагч эм хэрэглэдэг компьютер томограф шинжилгээг хийлгэж буй тохиолдод Metformin найрлагатай эм (Глакопаж(glucophage), Глапа(glupa) гэх мэт) нь шинжилгээ хийлгэсний дараагаар 48 цаг болтол ууж хэрэглэхгүй байх шаардлагатай.

Эрүүл мэндийн шинжилгээнд орох өдөр биедээ авч ирэх зүйлс

  • Эрүүл мэндийн шинжилгээний асуулга болон холбогдох шинжилгээг хийлгэхийг хүссэн хүсэлтийн хуудсыг заавал бөглөж ирэхийг хүсье.
  • тгөнөө тусгай зориулалтын сав(хар өнгөтэй)-нд хийгээд авч ирэхийг хүсч байна. Нарийн тодорхой хариу гаргуулахын тулд тусгаарлан авсан өтгөнөө хүйтэн сэрүүн газар хадгалаарай.
  • Эрүүл мэндийн оношлогооны төлбөр нь тухайн өдөр бүртгэлийн цонхонд очиж тушаана уу. Төлбөрийг тушаахдаа бэлэн мөнгө болон кредит картаар хийж болно.
     (Гэхдээ, гадаадын кредит карт нь дотоодын карттай харилцаа холбоотой байдаг карт байх ёстой) 
  • Чихрийн шижингийн эм уудаг бол эрүүл мэндийн оношлогоо хийлгэх тухайн өдрийн өглөө эмээ ууж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
  • Энгийн үед хэрэглэдэг нүдний шил, ленз(contact lens)-ээ авч ирэхийг хүсье. (Тогтсон харааны чадварыг тогтоох болно)

Бусад танилцуулга

  • Эрүүл мэндийн оношлогоо шинжилгээ хийлгэх цагт тань өөрчлөлт орох тохиолдод төлөвлөсөн өдрөөсөө 7 хоногийн өмнө холбоо барьж мэдэгдэнэ үү. TEL : +82-2-2112-5500(Солонгос хэл) +82-2-2112-5503(Гадаад хэл) / FAX : +82-2-2112-5510
  • Саадгүйгээр шинжилгээгээ хийлгэхийн тулд биед эвтэйхэн хялбархан өмсөж тайлж болох хувцастай захиалсан цагтаа ирэхийг хүсч байна.
  • Биедээ үнэт зүйл байлгах болон бага насны хүүхдийг дагуулж ирэхгүй байна уу.
  • Хувийн машинтай ирсэн тохиолдолд автозогсоолоос гарахаас өмнө заавал автомат тооцооны төхөөрөмжид зогсоолын төлбөрөө тушаана уу.
  • Нойрсуулагчтай дурангын шинжилгээ хийлгэж байгаа бол тухайн өдрөө өөрөө машин барьж ирэхийг хориглох тул нийтийн тээвэр ашиглана уу.