Эрүүл мэндийн шинжилгээ•клиник

Brochure Download


Reservation(Tel.)
  • +82-2-2112-5500 (kor.)
  • +82-2-2112-5503 (Int'l)

SNUH Gangnam Center

эрүүл мэндийн шинжилгээний хийлгэх дараалал

홈 아이콘 > Эрүүл мэндийн шинжилгээ•клиник > эрүүл мэндийн шинжилгээний хийлгэх дараалал

Сөүлийн их сургуулийн эмнэлэгийн Кангнам төв нь
эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийн тулд захиалга өгөхөөс эхлээд шинжилгээний хариугаа авах, хариуны лавлагаа авах хүртэл хамгийн дээд зэрэглэлийн үйлчилгээг та бүхэнд үзүүлнэ.

검진진행안내

Хариугаа авч зөвлөгөө сонсох (өөрийн биеэр ирж/шуудангаар/интернетээр хариугаа тодруулах)

  • Өөрийн биеэр ирж хариугаа тодруулж зөвөлгөө авах

    Эрүүл мэндийн шинжилгээний дараа ямарваа нэгэн өөрчлөлт илрэх тохиолдолд тус эмнэлэгийн төв дээр яаралтай үзлэгт хамрагдахаар холбоо тогтоож өгнө.

  • Баталгаат шуудангаар шинжилгээний хариуны талаар зөвлөгөө өгөх

    Хариугаа авахаар эрүүл мэндийн төв дээр ирэх боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар хариагаа авах боломжтой.
    Шинжилгээ хийлгэснээс хойш 7 - 10 хоног зарцуулагдах бөгөөд, шинжилгээний хариутай холбогдсон зөвлөгөө өгөхөөр утасдахдаа таны эрүүл мэндийн талаар тодорхой тайлбарлан өгнө.

  • Интернетээр шинжилгээнийхээ хариугаа авах

    Хөдөө орон нутагт оршин суугч, гадаадад томилолтоор явагсад, гадаадад оршин суугч, албан байгууллагын ажилтан нар төдийгүй цаг зав багатай орчин үеийн бүхий л үйлчлүүлэгчид интернетээр эрүүл мэндийн шинжилгээний хариугаа тодруулан түүнийгээ принтерлэн авч болохуйцаар байршуулан шинжилгээний хариуны талаар зөвлөгөө авахын тулд заавал тус төв дээр өөрийн биеэр ирэх төвөгтэй байдлыг багасгаж өгсөн ач холбогдолтой.

Шинжилгээний хариугаа тодруулсны дараагаар нэмж тодруулах, асуух зүйл байвал   +82-2-2112-5555, 5601 дугаар руу залгаад мэргэшсэн сувилагчтай холбогдох боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд профессортой утсаар холбогдох мөн өөрийн биеэр ирж зөвлөгөө авах хуваарийг зохион байгуулж өгнө.

Эрүүл мэндийн шинжилгээний хариугаар ямар нэгэн ноцтой өөрчлөлттэй гарсан үйлчлүүлэгч нар дундаас холбогдох нарийн мэдлэг олгох шаардлагатай хүмүүст зориулан
илүү мэргэжлийн түвшингийн анагаах ухааны зөвлөгөө болон сургалт, тэжээлийн зөвлөгөө болон сургалт, өдөр тутмын ахуйн хэвшилээ шинэчлэх сургалтыг явуулан
түүнийгээ хэрэгжүүлж байгааг нь хянах түүнчлэн үр дүнд нь анализ хийх, дүгнэлтээр дамжуулан архаг хууч өвчнөөс урьдчилан сэргийлэх, тасралтгүй эрүүл мэндээ хамгаалахтай нь холбогдсон эрүүл мэндийг нь сайжруулах клиникийг зохион байгуулж байна.