Эрүүл мэндийн шинжилгээ•клиник

Brochure Download


Reservation(Tel.)
  • +82-2-2112-5500 (kor.)
  • +82-2-2112-5503 (Int'l)

SNUH Gangnam Center

Эрүүл мэндийн оношлогоо шинжилгээний мэдээлэл

홈 아이콘 > Эрүүл мэндийн шинжилгээ•клиник > Эрүүл мэндийн оношлогоо шинжилгээний мэдээлэл

Шүдний зураг авалт

Амны хөндий, эрүү, нүүрний рентген зураг авалтын салбарын хамгийн гол чухал зүйл болох амны гадны зураг авалт болох рентген зураг нь дээд эрүүний яс, доод эрүүний яс болон нүүрний бүтцийг нэг үргэлжилсэн байдлаар илэрхийлж дээд, доод ясны өвчлөлтэй хэсгийг олж шүд болон шүдний орчин тойрны зохион байгуулалтыг нийтэд нь дүгнэх төдийгүй, гадны нөлөөтэй гэмтэл зэргээс шалтгаалсан эрүү нүүрний үе мөчний өвчнийг илрүүлэхэд ч тус болно.

Харааны шинжилгээ

Холын харааны шинжилгээ нь ерөнхийдөө нүдний тасагт хийгддэг харааны үндсэн шинжилгээ бөгөөд, хол байгаа зүйлийг харах хараа ямар болох эсэхийг тогтоодог шинжилгээ юм. Бидний ажил амьдралд харааны харах чадвар хэр зэрэг байгааг тоон үзүүлэлтээр тогтоодог шинжилгээ гэж хэлж болно. Ойрын харааны шинжилгээ нь 30см орчимийн зайд байх зүйлийг харах чадвар хэр байгааг шалгах шинжилгээ бөгөөд тодруулагч шил хэрэглэх эсэхийг мэдэх боломжтой шинжилгээ гэж хэлж болно. Өдөр тутмын ахуй амьдралд төвөгтэй байдал байгаа эсэхийг шалгах шинжилгээ тул нүдний шил болон ленз хэрэглэсэн үед засварлан тогтоож буй харааны чадвар гэж тогтоогдоно.

Нүдний даралт

Нүдний хэлбэрийг хадгалахын зэрэгцээ бүрхүүл болон болорт тэжээл өгч байдаг усан тэжээл гэгч шингэний тусламжтайгаар нүдний цөцгийн даралтыг нүдний даралт гэдэг. Нягтаршуулсан хийг үлээж бүрхүүлний гадрага дахь ойлт өөрчлөгдөж байгаа зарчмийг ашиглан даралтыг тогтоох боломжтой бөгөөд харааны мэдрэлийн эмгэгийн хувьд хэвийн байдал (10-21mmHg)-аас өндөр байх тохиолдол гардаг бөгөөд, нүдний даралт өндөр байх тохиолдолд харааны мэдрэлийн эмгэгтэй холбогдсон нарийвчилсан шинжилгээ өгөх шаардлагатай байдаг.

Нүдний угний зураг авалт

Нүдний цөцгийн дотор талын хойд тал болох нүдний цөцгийн хальсийг шалгах шинжилгээ бөгөөд, нүдний цөцгийн хальс, хальсны цусны судас, харааны мэдрэл зэргийг ажиглах боломжтой. Гадны нөлөөний улмаас үүссэн гэмтэл юмуу чихрийн шижин болон өндөр даралтаас шалтгаалан нүдний цөцгийн хальсны гэмтлийн хэм хэмжээ болон харааны мэдрэлийн согог үүссэн эсэх, хөгшрөлтөөс үүдэлтэй бохирдол зэргийг шалгах боломжтой.

Сонсголын шинжилгээ

Намуухан авианаас чанга авиа хүртэл дуу чимээг сонсох явцад ямар нэгэн шинж тэмдэг байгаа үгүй эсэх болон дүлий эсэхийг шалгах шинжилгээ юм. Чих хамар хоолойн оношлогооны үндсэн шинжилгээ гэж хэлж болно.

Биеийн байдлын хэмжээ

Биеийн өндөр болон биеийн жингээр дамжуулан өөхшилтийн хэмжээг мэдэх боломжтой ба, түүнээс гадна бүхий биеийн хүндийн жин дундаас булчингийн эзлэх хэмжээ, өөхшилтийн эзэлж буй хэмжээг тогтоох боломжтой. Биеийн жин нь төхөөрөмж дээр гарч зогсоход хэмжигдэх бөгөөд, биеийн өндөр нь дуун авиан төхөөрөмжөөр хэмжигдэж, биеийн бүтэц нь гар болон хөлийг мэдрэмжтэй алтан өнгийн электрод дээр тавьж долгионы давтамжийг ашиглан хэмжинэ. Хэмжих хугацаа нь ойролцоогоор 2 минут орчим бөгөөд дэлгэцээр болон шинжилгээний хариу болох хуудсаар дамжуулах мэдэх боломжтой.

Уушигний үйл ажиллагааны шинжилгээ

Уушигний багтаамж болон амьсгалах эрхтний үйл ажиллагааг шинжилгээ хийж мөгөөрсөн хоолой, уушигний үйл ажиллагаанд ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг шалгадаг шинжилгээ юм. Уушигний үйл ажиллагааны хамгийн үндсэн шинжилгээ нь нийт уушигний багтаамж, 1 удаад авах амьсгалын хэмжээ, амьсгал авах хэмжээ, амьсгалаа гаргах хэмжээг тогтоодог. Мөгөөрсөн хоолойн багтраа өвчин, мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэл, түгжрэлийн шинж чанар бүхий уушигний эмгэг зэргийг оношлоход тус болно.

Зүрхний бичлэг

Зүрхний агшилтаас үүдсэн үйл ажиллагааны урсгалыг нүдээр харж болохуйцаар график дээр тэмдэглэгдсэн зүйлийг зүрхний бичлэг гэх бөгөөд ерөнхийдөө тогтвортой тайван байдалд хийдэг шинжилгээ тул тогтвортой байдлын зүрхний бичлэг бүхий шинжилгээ юм. Зүрх томролт, зүрхний хэм алдагдалт, цусны хангамж багадалтаас үүдэлтэй зүрхний эмгэг зэргээс шалтгаалсан зүрхний эмгэгийг оношлоход тус болох шинжилгээ юм.

Цусны шинжилгээ

Бүх биеийн эрүүл мэндийн байдлыг таамаглахад хамгийн үндсэн хэд хэдэн төрлийн үзүүлэлтийг тогтоох болон хэдэн төрлийн шинжилгээнүүд багтдаг бөгөөд, ерөнхий цусны шинжилгээ(цус багадалт, үрэвсэл) ерөнхий химийн шинжилгээ(элэгний үйл ажиллагаа, бөөрний үйл ажиллагаа, шээсний хүчил, цусанд өөх тосны хэмжээ ихсэх), электролит, чихрийн шижин, элэгний үрэвсэл(В, С хэлбэрийн) –тэй эсэх, тэмбүү, ДОХ, бамбай булчирхайн даавар, хавдарын үзүүлэлт(элэгний хавдар, бүдүүн гэдэсний хавдар, нойр булчирхайн хавдар, өндгөвчний хавдар, түрүү булчирхайн хавдар) зэргийг шалгахын тулд цусыг авч шинжилгээ хийдэг.

Хөхний зураг авах

Хөхний зураг авалт нь хоёр талын хөхийг өөр өөр чиглэл рүү тус бүр хоёр удаа зураг авдаг бөгөөд зураг авалтын үед пластик хавтангаар хөхийг чангаар дарж авах ба, маш их дарж хөх хавтгай болох тусмаа цацраг туяанд өртөх нь бага байдгаас гадна хөхний дотор тал маш сайн харагддаг тул хөхний маш жижиг хавдрыг ч оношлох боломжтой. Хөхний рентген зургаар оношлох нь хүндрэлтэй байх тохиолдолд томруулсан зураг авалт болон дуу авиан аппаратаар шинжилгээг хавсарган хийснээр илүү тодорхой оношлох боломжтой бөгөөд, эдгээр шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлттэй гарсан тохиолдолд эсийн шинжилгээ хийх шаардлагатай.

Эмэгтэйчүүдийн шинжилгээ

1) Эмэгтэйчүүдийн үзлэг
Гадна бэлэг эрхтний байдлыг ажиглан үтрээний дотогшоо үтрээний толийг оруулан үтрээнээс ялгаран гарч буй зүйлийн хэмжээ, байдал, савны байдалд ямар нэгэн шинж тэмдэг байгаа эсэхийг ажиглана.
2) Савны хүзүүний хавдар(uterine cervical cancer)-ын шинжилгээ
Савны хүзүүний хэсгийн эсийг багсаар авч шинжилгээ хийдэг бөгөөд эмэгтэйчүүдийн хавдарууд дундаас хоёрт орох хэмжээгээр олон тохиолддог савны хүзүүний хавдарыг хамгийн үр дүнтэйгээр мөн эдийн засгийн хувьд анхан шатанд нь оношлох арга юм. Бэлгийн харьцаанд орсон бүхий л эмэгтэйчүүдийг жил бүр энэхүү шинжилгээнд хамрагдаж байхыг санал болгож байна.
3) Human Papillomavirus: HPV шинжилгээ
Савны хүзүүний хавдартай холбоотой Human Papillomavirus байгаа эсэхийг савны хүзүүнээс шалган савны хүзүүний хавдарыг үүсгэх магадлалтай өндөр аюултай бактери болон бага аюултай бактери гэж ангилан дараа дараагийн ээлжит үзлэг болон шинжилгээг хийх шаардлагатай эсэхийг шалгадаг шинжилгээ юм.
4) Эмэгтэйчүүдийн дуу авиан аппаратын шинжилгээ
Үтрээгээр дамжуулан сав болон савны бусад холбогдох эрхтэн(өндгөвч, фаллопиевийн гуурс), орчин тойрны аарцагны бүтцийг дуун авиан аппаратаар дүрсийг нь харж оношлодог шинжилгээ бөгөөд бүтцийн хувьд гарсан өөрчлөлтийг олоход тус болох шинжилгээ юм. Савны дотор бүрхүүлийн өөрчлөлт, өндгөвчний уйланхай маягын үрэвсэл, өндгөвчний хорт хавдар, дунд зэргийн насны эмэгтэйчүүдэд хамгийн их тохиолддог савын булчин хавдах өвчин зэргийг оношлох боломжтой.
Хамгийн анхны сарын тэмдэг эхлэхийн өмнө эмэгтэйчүүд болон бэлгийн харилцаа байхгүй байсан эмэгтэйчүүдийн тохиолдолд үтрээгээр дамжуулан шинжилгээ хийдэггүй бөгөөд шинжилгээ заавал хийлгэх шаардлагатай тохиолдолд хэвлийн хэсэг юмуу өтгөн ялгаруулах цэгээр дамжуулсан аарцагны эхо шинжилгээ хийж болно. Өтгөн ялгаруулах цэгээр дамжуулан хийх шинжилгээ нь бага зэрэг эвгүй сэтгэгдэл төрж болох талтай ч үтрээгээр дамжуулсан шинжилгээтэй бараг ижил хэмжээний тодорхой үр дүнг хүлээн авах боломжтой.
Хэвлийгээр дамжуулсан аарцагын эхо шинжилгээ нь шээсээ маш их хуримтлуулсан байдал(давсагаа дүүргэсэн байдал)-д хийх шаардлагатай бөгөөд аарцаг болон эрхтэний зай хоорондоо хол учраас шинжилгээний хариуны тодорхой байдал бага зэрэг муу байх талтай.

Цээжний зураг авалт

Энгийн хэлбэрийн цээжний рентген зураг авалт нь хамгийн үндсэн шинжилгээ бөгөөд уушиг, зүрх, хөндий цээж, цорой болон эгэм, хавирга, цээж нурууны яс зэрэгт ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхэд шинжилгээ хийх боломжтой юм.

 

Ясны нягтаршилийн шинжилгээ

Ясны нягтаршил өөрөөр хэлбэл ясны хэмжээ тогтоох шинжилгээ гэж нэрлэгддэг энэхүү шинжилгээ нь ясны сийрэгжилтийг оношлоход хамгийн үндсэн шинжилгээ нь юм. Ясны нягтаршилийг тогтоохын тулд туйлын бага хэмжээний цацраг туяаг ашигладаг бөгөөд хялбар аргаар ясны дотор талын ясны хэмжээг тогтоосноор ясны сийрэгжилт явагдаж байгаа эсэх мөн ясны сийрэгжилт хэр хэмжээтэй эсэхийг мэдэх боломжтой.

Хэт авиан оношлолын шинжилгээ

Хэт авиан оношлолын шинжилгээ(эхо шинжилгээ) нь цацраг туяа биш учраас хүний биед ямар нэгэн хор байхгүй ба шинжилгээний дундуур бөөлжих юмуу эвгүйтэх байдал байхгүй ба өтгөн ялгарах цэгээр дамжуулан хийх түрүү булчирхайн хэт авиан оношлолын шинжилгээ(эхо шинжилгээ)-г хийх тохиолдолд бага зэргийн өвдөлт болон эвгүй сэтгэгдэл төрж болзошгүй.

1) Хэвлийн дээд хэсгийн хэт авиан оношлолын шинжилгээ
Хэвлийн дээд хэсгийн хэт авиан оношлолын шинжилгээ нь элэг, цөс, бөөр зэргийн өвчнийг оношлодог шинжилгээ бөгөөд ойролцоогоор 10 минут орчим зарцуулагдана. Шинжилэгээ хийлгэхийн өмнө 8 ба түүнээс дээш цагаар хоол идэж болохгүй ба ус уухыг ч хориглоно.
2) Аарцагны хэт авиан оношлолын шинжилгээ
Эмэгтэйчүүдийн сав болон өндгөвч, давсаг зэргийг хамарсан аарцагны доторх эрхтэнүүдийг хэт авиан оношлолын аппаратыг ашиглан оношлодог шинжилгээ бөгөөд ойролцоогоор 10-15 минут зарцуулагдана. Хэвлийн гадна талаас давсагаар дамжуулан аарцагыг харах үед шээстэй байвал сав илүү сайн харагдах тул шээлгүйгээр ирээрэй. Зарим тохиолдолд үтрээгээр дамжуулан хэт авиан оношлогоог хамт хийх боломжтой.
3) Хөхний хэт авиан оношлолын шинжилгээ
Хөхний хэт авиан оношлолын шинжилгээ нь хөхний зураг авалтан дээр ямар нэгэн өөрчлөлттэй гарах юмуу, гарт баригдах товгор зүйл мэдрэгдэх үед хөхний зураг авалттай хамт хийдэг шинжилгээ юм. Хөхний хэт авиан оношлолын шинжилгээ нь уйланхай, хоргүй хавдар юмуу хорт хавдар зэргийг оношлоход чухал шаардлагатай шинжилгээ юм.
Хөхний зураг авалтанд сүү боловсруулах эдүүд нь илүү хөгжсөн хөх байх тохиолдолд ч хэт авиан оношлолын шинжилгээг нэгэн зэрэг хийх нь өвчнийг илрүүлэхэд тус болох магадлалтай.
4) Бамбай булчирхайн хэт авиан оношлолын шинжилгээ
Бамбай булчирхайн хэт авиан оношлолын шинжилгээ нь бамбай булчирхайн хэлбэр болон хэмжээг шалгаж бамбай булчирхайн хоргүй булцуу болон хортой булцуу(бамбай булчирхайн хавдар)-гоношлодог шинжилгээ юм.
5) Гүрээний тараагуур судасны хэт авиан оношлолын шинжилгээ
Гүрээний тараагуур хэт авиан оношлолын шинжилгээ нь толгой болон тархийг цусаар хангаж байдаг гүрээний тараагуур судсыг шинжилдэг тул гүрээний тараагуур судасны нарийсалт, цусны бүлэгнэл, цусны урсгалын байдлыг дүгнэдэг шинжилгээ юм. Энэхүү шинжилгээ нь тархиний саажилтын аюултай байдлыг үүсгэхээс өмнө анхан шатанд нь оношлодог онцгой шинжилгээ болно.
Шинжилгээг хийлгээд үзэхэд илүүдэхгүй хүмүүс нь тараагуур судасны хатууралын шинж чанартай цусны судасны эмгэгтэй байх тохиолдол, чихрийн шижин, өндөр даралт юмуу цусан дахь өөхшилтийн хэмжээ ихэссэн өвчин зэрэг тараагуур судасны хатуурлын аюултай шинж чанар өндөр байх тохиолдол зэрэг юм.
6) Өтгөн ялгаруулах цэгээр дамжуулан түрүү булчирхайн эхо шинжилгээ
Түрүү булчирхайн эхо шинжилгээ нь түрүү булчирхайн хэмжээг шалгаж түрүү булчирхайн хэт томролт, түрүү булчирхайн хоргүй булцуу, хортой булцуу(түрүү булчирхайн хавдар)-г оношлодог шинжилгээ юм.
Өтгөн гаргах цэгээр эхо аппаратыг оруулаад шулуун гэдсээр дамжуулаад түрүү булчирхайн шинжилгээг хийдэг ба, бага зэрэг өвдөлт болон эвгүй сэтгэгдэл төрж болзошгүй.

Дасгалын ачаалалтай зүрхний бичлэг

Цээжний бах, зүрхний шигдээс зэрэг зүрхний булчин судасны цус багадалтыг оношлох боломжтой шинжилгээ бөгөөд зүрхний бичлэг хийх аппартыг цээжиндээ наалдуулаад гарандаа даралтын аппаратыг зүүж гүйлтийн машин дээр алхаж байгаад хийдэг шинжилгээ юм. Ерөнхийдөө удаан хурдтай алхахаас эхлээд бага багаар хурд болон налуугаас өгөх ачаалалыг нэмэгдүүлэн хурдан алхах хэмжээний дасгалыг хийх болно. Дасгал хийх хугацаа нь 8-10 минут орчим бөгөөд дасгал хийсний дараагаар 5 минут орчим сандал дээр суугаад даралт болон судасны цохилтыг тогтооно. Өндөр даралттай өвчтөний хувьд эмэн эмчилгээний үр дүн, зүрхний мэс засал хийлгэсний дараагаар дасгал хийх чадварыг үнэлэн дүгнэхэд чухал хэрэгтэй. Цээжний өвдөлттэй байх тохиолдолд цээжний өвдөлтийн шалтгаан нь зүрхний үйл ажиллагаанаас үүдэн бий болсон зүйл болохыг мэдэх боломжтой.

үрхний хэт авиан оношлолын төхөөрөмж

Мөч бүхэнд хөдөлж байдаг зүрхний дотор талын дүрс бичлэгийг шууд харангаа зүрхний бүтцийг шалгаж цусны урсгалын үйл ажиллагаанд дүгнэлт хийх шинжилгээ юм. Зүрх болон төрөлхийн эрэмдэг байдал, зүрхний томролт, зүрхний булчингийн хэт томролт, зүрхний булчингийн хөдөлгөөний өөрчлөлт, хавхлагын өвчин байгаа эсэх, байгаа бол түүний өвчлөлтийн хэмжээ, зүрхний дотор тал болон орчин тойрний хэвийн бус бүтэц зэргийг оношлох боломжтой.

Соронзон хэлбэлзэлийн дүрс бичлэг (MRI: Magnetic Resonance Imaging)

Хүний биеийг бүрдүүлж байгаа эд эсийн соронзон шинж чанарыг тогтоож компьютерийг ашиглан дахин биежүүлээн, дүрс бичлэгт оруулах шинжилгээ бөгөөд компьютер томографын шинжилгээтэй харьцуулахад тархиний бүтцийн нарийвчлал сайтай, цацраг туяанд өртөх нь бага гэдэг сайн талтай. Хүчтэй соронзон хэлбэлзэлийг ашиглан хийдэг шинжилгээ болохоор хиймэл зүрхний цохилтыг хийлгэсэн хүн нь төхөөрөмжний буруу ажиллагаа болон электродын халалт зэргээс шалтгаалан бүтэц гэмтэх, гэнэтийн зүрхний нөлөө үүсч болзошгүй тул шинжилгээг хийх боломжгүй.

1) Тархиний MRI & тархиний судасны MRA
Тархиний бүтцийг олон талаас нь бичлэг хийж тархи нугасны инфакт, тархинд цус харвар, тархиний судасны согог, тархиний хавдар зэргийг оношлох боломжтой шинжилгээ юм.
2) Хүзүүний ясны, бүсэлхийний ясны MRI
Нуруу нугасны яс, диск, шөрмөсний төвгөр гадаргуу, шөрмөс, булчин, нугасны ус болон мэдрэл зэргээс илэрдэг төрөл бүрийн хэлбэрийн өөрчлөлтийн зургийг авдаг шинжилгээ юм. Нурууны хоорондох хавтгайн сэлгээ болон нуруу нугасны сувагны нарийсалт зэргийг оношлоход чухал шаардлагатай нарийвчлалтай шинжилгээ юм.
3) Өвдөгний MRI
Мөгөөрс гэмтэх, хажуугийн шөрмөс гэмтэх, үе мөчний үрэвсэл зэргийг хянаж шалгадаг нарийвчилсан шинжилгээ юм.

Компьютер дан давхаргын зураг авалт буюу компьютер томографийн шинжилгээ(CT: Computed Tomography)

Компьютер томограф(CT) нь рентген болон компьютерийг ашиглан биеийн микро бүтцийг тод дан давхаргын дүрс бичлэг болон 3дагч биетийн дүрсээр дахин биежүүлэн оношлодог шинжилгээ юм. Компьютер томограф нь хүний биеийг дан хэсгийн дүрсээр дахин биежүүлэн анатомын хэвийн бүтцийн өөрчлөлтийн хэм хэмжээг харьцангуй хялбар бас тодорхой мэдэх боломжтой шинжилгээ юм. Шинжилгээ хийлгэж байгаа хэсэ болон шаардлагын дагуу өвчлөлт үүссэн газрын хүрээ болон хэлбэр байдлыг тодорхой илэрхийлэхийн тулд венийн судсанд тодруулагч бодисийг ашиглах боломжтой бөгөөд, тодруулагч бодис ашиглаж байгаа шинжилгээний хувьд доод тал нь 8 цаг ба түүнээс дээш цагаар хоол хорих шаардлагатай. Маш ховор тохиолдолд хөнгөн хэлбэрээр бөөлжис хүрэх, тууралт гарах зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй.

1) Бага хэмжээний цацраг туяа бүхий компьютер томограф
Уушигний өвдөлтийг ангилан шинжлэхийн тулд хийдэг шинжилгээ бөгөөд тодруулагч бодис хэрэглэдэггүй болохоор хоол хорих шаардлага байхгүй.
Уушигний үрэвсэл, уушигний булцуу, уушигний хавдар, хоол мөгөөрсөн хоолойн үрэвсэл зэргийг
2) Хэвлийн компьютер томограф
Элэг, дэлүү, нойр булчирхай, бөөр, бөөрний булчирхай зэрэг хэвлийн хэсгийн эрхтэнд өөрчлөлт гарсан эсэхийг оношлохын тулд хийдэг. Тодруулагч хэрэглэдэг болохоор 8 ба түүнээс дээш цагаар хоол хорих шаардлагатай ба шинжилгээ хийлгэхээс 20-30 минутын өмнө тодруулагч бодисийг судсанд тарьж хийнэ.
3) Зүрх судасны 3D CT
Компьютер томограф ашиглан зүрхний титэм судасны нарийсал юмуу тараагуур судасны хатуурал үүссэн эсэхийг дүгнэж болох аюулгүй, хялбар шинжилгээ юм. Зүрхний бичлэгийг тааруулан зүрхний хөдөлгөөн хамгийн бага цагт гаргаж авсан датаг компьютерт 3дагч дүрсээр олон янзаар дахин биежүүлэн оношлодог. Тодруулагч бодис хэрэглэдэг.
4) Хэвлийн өөхний компьютер томограф
Дотор эрхтний өөхшилт болон арьсан доорх өөхшилтийн эзэлж буй талбайны харьцааг тооцоолон таргалалтыг хэмжихэд зориулан хийдэг.
5) Компьютер томографийн бүдүүн гэдэсний бичлэгийн шинжилгээ
Гэдэсний наалдац үүсч бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийхэд хүндрэлтэй болсон тохиолдолд хийдэг ба шинжилгээний хариуг тодорхой гаргахын тулд гэдсээ цэвэрлэсэн байх нь маш чухал байдаг. Биет дүрс бичлэгийг хийснээр бүдүүн гэдэсний урын хэлбэр болон байрлал түүнчлэн хэмжээг шалгах боломжтой бөгөөд бүдүүн гэдэснээс гадна хэвлийн бусад эрхтэнд ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг хамтад нь мэдэх боломжтой.

Сэтгэцийн олдмол өвчинөөс урьдчилан сэргийлэх тусгай шинжилгээ

CERAD-K мэдрэл сэтгэцийн шинжилгээ нь алзхаймер өвчтэй өвчтөнүүдийн ихэнхэд нь тасралтгүй доройтох ой санамж, хэл ярианы чадвар, харааны орчний чадвар зэргийн тус бүрийн мэдрэх чадварыг тодорхой нарийвчлан дүгнэхэд зориулагдсан үндсэн шинжилгээнүүдийг голчлон сэтгэцийн олдмол өвчинтэй гүн гүнзгий холбогдолтой мэдрэмжийн чадварын хүрээг ихэнхэд нь хамруулан хийдэг шинжилгээ юм. Нийт шинжилгээний цаг нь 30-40 минут орчим харьцангуй богино бөгөөд шинжилгээ хийх болон дүгнэх нь амархан тул маш их хэрэглэгддэг. Америкийн алзхаймер өвчинтэй холбогдсон судалгааны байгууллага болон эмнэлэг төдийгүй, 12 орны хэл дээр орчуулагдсан Солонгосоос эхлээд ойролцоогоор 40 улс оронд сэтгэцийн олдмол өвчинтэй холбоотой судалгаа туршилтанд ашиглагдаж байна.

Багтраа(asthma)-ны шинжилгээ

Багтраа өвчтэй хүнд онцлог болж харагддаг мөгөөрсөн хоолойн хэт эмзэг шинж чанар байгаа эсэх болон хэм хэмжээг дүгнэхийн тулд эм ашиглан мөгөөрсөн хоолойн багтрааны өдөөлт бүхий туршилтийг хийдэг. Мөгөөрсөн хоолойнд нөлөө үзүүлэх эмийг бага дозоос өндөр доз хүртэл шатчилан цацаад соруулсны дараагаар уушигний үйл ажиллагааг хэмжиж мөгөөрсөн хоолойн эмзэг байдлын хэмжээг тодорхойлон дүгнэдэг.

Архаг ханиалганы шинжилгээ( Nonspecific Capsaicin-ыг ашиглах)

Гадны нөлөөгөөр ханиалга мэдрэх шинж тэмдэгийг тогтоодог аргачлал. Сapsaicin нь чинжүүний найрлагын нэг бөгөөд ханиалгыг өдөөдөг гэдгээрээ олонд танигдсан. Capsaicin соруулж ханиалгын хэмжээг тогтоох бөгөөд, ханиалганы мэдрэмж нэмэгдэх байдал нь маш бага хэмжээний нөлөөнд ч ханиалга өдөөгддөг. Архагшсан ханиалганы өвчтөний хувьд мөгөөрсөн хоолойн өдөөлт бүхий туршилтанд сөрөг шинж чанартай байдлаар илэрч capsaicin ханиалганы өдөөлттэй туршилтанд эерэг шинж чанартай байдлаар илэрдэг тохиолдол байдаг учраас архагшсан ханиалгыг оношлохын тулд Capsaicin өдөөгч бүхий туршилт хийх нь шаардлагатай байдаг.

Харшилийн арьсны шинжилгээ туршилт

Харшилийг бий болгодог шалтгаан болох антигенийг олохын тулд хийдэг шинжилгээ юм. Арьсны цэгийн тест нь шинжилгээнд хамрагдагчийн нуруунд антиген шингэнийг дуслаар дусаасны дараагаар тарианы зүүгээр дусаалга дуссан хэсгийг өнгөцхөн хатгах юмуу арьсыг өнгөцхөн өргөснөөр антиген шингэн арьсны гадрагад хүргэж 15-30 минут болсны дараа антигенд үзүүлэх арьсны өөрчлөлт хамгийн өндөр цэгтээ хүрэх үед арьсны өөрчлөлтийн хэмжээг хэмжиж шалтгаан антигенийг олно. Харшил дарж тайвшируулагч эм(antihistamines), гутралын эсрэг эм(antidepressants) зэрэг эмнүүдийг шинжилгээ хийлгэхээс доод тал нь 5 хоногийн өмнөөс хэрэглэхгүй зогсоох хэрэгтэй.

Чих хамар хоолойн дурангийн шинжилгээ

Чих, хамар, хоолойн өвчнийг анхан шатанд нь илрүүлэхийн тулд хийдэг шинжилгээ бөгөөд чих хамар хоолойн төрлийн анатомийн асуулдал, дууны хөвчийн булцуу, хамрын үрэвсэл, хамрын булцуу болон хавдар зэргийг оношлоход шаардлагатай шинжилгээ юм.

Ходоодны дуран

Ленз бүхий дурангын гуурсыг оруулан ходоодын дээд хэсэг(хоолой, ходоод, 12 хос гэдэс)-ийн өвчлөлттэй эсэхийг шалгадаг шинжилгээ юм. 8 цаг ба түүнээс дээш цагаар хоол хорьсны дараа дотрын дээд хэсэг сайтар цэвэрлэгдэн хоосон байж шинжилгээ оношлогоо нарийн тодорхой хийгдэх боломжтой. Ходоодны хавдар, хоолойн хавдар, ходоодын шарх, ходоод хоолойн сөрөг урсгалын өвчлөл, ходоодны үрэвсэл зэргийг шалгах боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд эсийн шинжилгээг хийдэг. Шинжилгээ хийсний дараагаар хоолойн мэдээ алдуулалт гарсны дараагаар хэдэн өдрийн турш хоолой сөөнгөтөх юмуу хоолойд хүндүүр оргих шинж тэмдэг илрэх магадлалтай. Ийм тохиолдолд бүлээн ус уух юмуу, хоолойгоо зайлах нь өвдөлтийг багасгахад тус нэмэр болно.

Бүдүүн гэдэсний дуран шинжилгээ

Бүдүүн гэдсэнд дуранг оруулж бүдүүн гэдсийг бүхэлд нь ажиглах шинжилгээ юм. Бүдүүн гэдэсний хавдар, бүдүүн гэдэсний полип, архагшсан үрэвсэлийн шинжтэй гэдэсний үрэвсэл, бүдүүн гэдэсний шарх зэргийг шалгах боломжтой бөгөөд шаардлагатай бол эсийн шинжилгээ хийдэг. Шинжилгээ хийлгэхээс хэдэн өдрийн өмнөөс зөөлөн хоол идэх мөн хоолын хуваарийг зөөлөн хоолоор бүрдүүлэн шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр гэдсээ цэвэрлэх эм хэрэглэх шаардлагатай. Урьдын хэвлийтэй холбогдсон мэс засал болох гэдэсний наалдац ихтэй байх тохиолдолд гэдэсний цооролт үүсэх аюултай шинж чанар байдаг тул шинжилгээ хийх боломжгүй байж болно. Шинжилгээний дундуур шулуун гэдэс болон бүдүүн гэдсийг сайтар ажиглахын тулд хий оруулснаар шинжилгээний дараагаар хэвлийн доод хэсэгт товойж таагүй мэдрэмж төрөх мөн өвдөлтийг мэдэрч болзошгүй. Ойролцоогоор 30 минутын дараа хий гарч аяндаа хэвийн байдалд орно.